Видео: Клипперс цувралд 3-1 тэргүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Өнөөдөр өглөө НБА-гийн Өрнө бүсийн хагас шигшээн 4 дэх тоглолт явагдлаа. Лос-Анжелес Клипперс баг Денвер Наггетсийг 95:86 ялж, бүсийн финалд шалгарахад нэг алхам ойртлоо. Тэд цувралд 3-1 тэргүүлж байна.

Багийн лидер Кавай Ленард ганцхан оновчтой дамжуулалт нэмчихсэн бол трипл-дабл хийх байлаа. Кавай өнөөдөр 30 оноо, 11 самбар, 9 оновчтой дамжуулалтаар багаа ялалтад хөтөллөө. Денверийн серб төвийн тоглогч Никола Йокич 26 оноо, 11 самбараар багаа тэргүүлжээ.

Дараагийн тоглолт энэ сарын 12-нд болно.

Денвер – Клипперс 85:96 (12:26, 28:22, 23:25, 22:23)

AdventHealth Arena

Денвер: Йокич (26 + 11 сам + 6 дам), Мюррэй (18 + 7 дам), Харрис (10), Грант (7), Миллсэп (3) – гараа; Портер (15), Моррис (5), Крэйг (1 + 7 сам), Пламли (0), Дозьер (0).

Клипперс: Ленард (30 + 11 сам + 9 дам), М-с Моррис (11), Зубац (11 + 9 сам), Жорж (10), Беверли (2 + 7 сам) – гараа; Харрелл (15), Уильямс (12), Шэмет (4), Грин (1), Жексон (0), Мэнн (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top