Энэтхэгийн зургаан бөх КОРОНАВИРУСНИЙ халдвар авчээ

2020 оны 09 сарын 10

Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан бөхөөс коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсныг бөхийн холбоо нь мэдэгджээ.

Тэдний хоёр нь Токиогийн олимпийн наадмын эрх аваад буй юм. Тодруулбал, 2019 оны Нур-Султаны ДАШТ-ий мөнгөн медаль Депак Пуная, хүрэл медальт Винеш Фогатаас эерэг хариу гарсан байна. Түүнчлэн Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт Рахур Аваре, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Вики Чахар, 65 кг-ын жингийн тамирчин Навеен, 125 кг-ын жингийн тамирчин Кришиан нараас “Ковид19” халдвар илэрчээ.

Халдвар авсан тамирчид өөрсдийгөө тусгаарлаж эмчилгээ хийлгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top