“Буянт-ухаа” спорт клуб байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

“Буянт-ухаа спортын ордон” ТӨААТҮГ нь 2020 онд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Нийтийг хамарсан биеийн тамирыг хөгжүүлэх, Монгол улсын Засгийн газрын “Эрүүл монгол хүн хөтөлбөр”, ЭМЯ-ны “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, Хан-Уул дүүргийн “Эко дүүрэг-Архигүй орчин” хөтөлбөрүүдийг дэмжин, нийтийн биеийн тамирыг өргөтгөх, хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах үүднээс ордныхоо дэргэд “Буянт Ухаа спорт клуб” байгууллаа.

Тус клуб нь “Үндэсний бөх”, “Жүдо бөх”, “Чөлөөт бөх”, “Самбо бөх” гэсэн 4 спортын төрлүүдээр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 9, 10 дугаар хорооны хүүхэд залуучуудыг үнэ төлбөргүй, үдийн цай, хоолтой, орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн байр, техник, төнөг төхөөрөмж, заал, танхимд Тив, дэлхийн медальт, Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Спортын их эмч, арга зүйч нараас бүрдсэн секц, дугуйлан хичээлүүлэхэд бэлэн болон нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаан дээр Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ-ын захирал Л.ЭНХБАЯР нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН, ХУД-ийн 4-р хорооны засаг дарга О.ГАНХУЯГ, ХУД-ийн 5-р хорооны засаг дарга Д.АЛИМАА, ХУД-ийн 6-р хорооны засаг дарга А.Сүххишиг, ХУД-ийн 9-р хорооны засаг дарга М.НАСАНЖАРГАЛ, ХУД-ийн 10-р хорооны засаг дарга Ц.ЧИНЗОРИГТ нартай энэ ажлын хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top