ОХУ-ын спорт бөхийн холбооноос ирэх 11 дүгээр сард Дагестаны Дербентэд чөлөөт бөхийн том наадам зохион байгуулахаар болжээ. Наадам ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эртний Нарын-Кала цайзад болох юм.
Гадаадын алдартай бөхчүүдийг урих энэхүү наадам нь АНУ-ын гудамжны шоу барилдаантай төстэй хэлбэрээр явагдах төлөвтэй. Наадмын гол барилдаанд олимпын аварга Абдулрашид Садулаев оролцоно. Гэхдээ түүнтэй хэн барилдах нь одоогоор тодорхой бус байгаа юм. Наадмыг Дагестаны тэрбумтан, Дербентийн уугуул Сулейман Керимов ивээн тэтгэж байна.
ОХУ-ын спорт бөхийн холбооноос “Садулаев бол Дагестаны чөлөөт бөхийн бэлгэ тэмдэг. Гадаад бөхчүүдийг урих, авчрах тал дээр ОХУ-ын ГХЯ дэмжиж ажиллах болсон. Энэ наадам Хойд Кавказ төдийгүй ОХУ, дэлхийн бөхийн ертөнцийн том үйл явдал болох болно” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )