Орос боксчинд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

ОХУ-ын боксчин Георгий Кушиташвили энэ оны хоёрдугаар сард хар тамхи хадгалсан, цагдаа нарын биед халдсан хэргээр баривчлагдсан талаар бид мэдээлсэн. ОХУ-ын “Росгвард”-ийн дайчид Москва хотын төвд сэжигтэй хоёр этгээдийг саатуулан шалгахад, биеэс нь кокаин илэрсэн байна. Боксчны найз эсэргүүцэл үзүүлээгүй бол Кушиташвили нэг ажилтны хамрыг гэмтээгээд зугтсан ч баригджээ.

Ингээд түүнд хар тамхи хадгалсан, тараасан (10-15 жилийн ял), “Росгвард”-ийн ажилтны биед халдсан (200 мянган рублийн торгууль, 5 жил хүртэл олон нийтийн ажил хийлгэх, 6 сараас  5 жил хүртэл хорих) хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Энэ сарын 10-нд Москва хотын шүүхээс Кушиташвилид  3 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо.

Кушиташвили Буриадын Бичүүр аймгийн уугуул. 24 настай. 2015, 2018 оны ОХУ-ын аварга. 81 кг-ийн жинд тоглодог, жиндээ Оросын хамгийн шилдэг тамирчин. 2019 оны Екатеринбургт болсон ДАШТ-д шагналт байрт шалгарсан. Буриадын цэргийн ангид алба хааж байгаа ч Армийн ЦСКА багт хичээллэж, байсан юм.

ОХУ-ын Боксын холбооны тэргүүн Умар Кремлев Георгий Кушиташвилигийн ОХУ-ын шигшээ багт тоглох эрхийг бүх насаар нь хассанаа мэдэгдээд “Хар тамхи хэрэглэнэ гэдэг том гэмт хэрэг. Түүнийг сонирхогчдын боксоос хассан. Харин мэргэжлийн бокст орох гэвэл бид саад болохгүй” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн...zochin(202.126.90.21) 2020 оны 09 сарын 14

Orsuudaas hogiin har tamhi chireed bga boksiinhondoo arga hemjee avaach ee!

0  |  0
gvrj bnaa.(64.119.23.140) 2020 оны 09 сарын 11

neg muu gvrj bnaa. hoogood ybuulai ter nogoo ardchilsan gvrj uls uu ni .tendee har tamhia tataad saihan bain biz dee..

1  |  0
ooo(14.146.93.207) 2020 оны 09 сарын 11

orosuud baguudiigaa erhluulseer hoorhii chaavaas, nogoo erhluuleh tusam davarsaar, tenegreseer... neg l odor oodoo shidsen tolgoi ooriin tolgoi deer

0  |  0
Top