2018 онд Иранд засгийн газрын эсрэг жагсаал цуглаан их болж байлаа. Ард түмний амьдралын түвшин доройтож, эдийн засгийн хямрал болоод байлаа. Тэр жагсаалд Навид Афкари ах дүүстэйгээ цуг оролцсон. Үүнийх нь төлөө тэднийг баривчилж, засгийн газрын эсрэг бүлэг байгуулсан, тусгай ажилтны амийг хороосон гэдэг ял тулгасан билээ.
Хоёр жилийн дараа Ираны шүүхээс Афкарид цаазаар авах, 74 удаа ташуурдах ял оноосон бол түүний ах дүүс болох Вахидад 54 жил, Хабибт 27 жилийн ял оноосон юм. Шоронд тэднийг яргалан тарчлааж, хэрэг хүлээлгэх гэж оролдож байв. Энэ бүхнийг тэсэж чадалгүй Вахид гурван удаа амиа хорлох гэж оролджээ. Афкариг хүн алсан гэж нотлох баримт байсангүй.
Навид Афкаригийн хэрэг дэлхий нийтийн анхааралд байлаа. Эхлээд холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт Ираны удирдлагад хандан, Афкариг өршөөхийг гуйсан. Дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудсаараа дамжуулан, амь насыг нь өршөөхийг хүссэн юм.
Олимп, дэлхийн медальт бөхчүүд Роман Власов, Хелен Марулис, Расул Чунаев, Жейден Кокс, Франк Стаблер, Гита Пхогат, Франк Чамизо нар Ираны засгийн газарт хандаад ч тус болсонгүй.
Эцэст нь ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Ираны Ерөнхийлөгчид хувийн шугамаар хүсэлт тавиад байсан юм.
Өнөөдөр Афкариг цаазалсан мэдээг сонссоныхоо дараа ОУОХ-ноос “Бид үнэхээр шоконд ороод байна. Ерөнхийлөгч Томас Бах энэ долоо хоногт Ираны ерөнхийлөгчид хандан, уучлахыг хүсээд байсан юм. Дэлхийн өнцөг булан бүрээс тамирчдын уриалга, ОУОХ-ноос ДБНХ, Ираны бөхийн холбоо, Ираны ҮОХ-той хамтран ажилласан ажил минь үр дүнд хүрсэнгүй. Бид Навид Афкаригийн гэр бүл, анд нөхдийн хамт байна” гэж албан ёсны мэдэгдэл хийлээ.
Сэтгэгдэл ( 10 )
Orsuudad heleh bsan ym da Putin helsen bol ter dor ni sullah bsan sa
Ираныг олимп тив дэлхийн тэмцээнүүдэд оруулалгүй бойкотлох хэрэгтэй. Улам ганцаардуулж оросын тоглоомын улс болох замд нь оруулах хэрэгтэй
путинд хэлсэн бол өршөөх байсан байж магадгүй
Монголд хэдэн бөх цаазлах вэ
Монголд хэдэн бөх цаазлах вэ
Монголд хэдэн бөх цаазлах вэ
Монголд хэдэн бөх цаазлах вэ
Монголд хэдэн бөх цаазлах вэ
Монголд хэдэн бөх цаазлах вэ
burhanii orond turuh boltugai