Өчигдөр US Open тэмцээний эмэгтэйчүүдийн финалын тоглолт болж, Японы Наоми Осака Беларусын Виктория Азаренког 1:6, 6:3, 6:3 ялж, Их Дуулга цувралын 3 дахь түрүүгээ хүртлээ.
Эмэгтэйчүүдийн US Open тэмцээнд эхний сэтэд 1:6 ялагдаад, тоглолтыг ялалтад хүргэж чадсан гуравхан л тамирчин бий. Шагнал гардуулах ёслол дээр Наоми “Эхний сэтэд хожигдоод ганцхан цагийн дотор ялагдвал ичгэвэртэй хэрэг гэж бодоод хамаг хүчээрээ хичээж эхэлсэн” гэж ярьсан юм.
Энэ жил 22 настай Осака тэмцээний дараа дэлхийн чансаагаа 3 болгож ахиуллаа.
Сэтгэгдэл ( 0 )