Токицүказэ, Мацүганэ ояката нар шийтгүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 13

Японы сүмо бөхийн холбооноос цар тахлын үед тогтоосон холбооны хөл хориог зөрчсөн хэргээр хоёр оякатаг шийтгэлээ. Тэднийг Намрын тэмцээнээс чөлөөлж, тэмцээн дуустал гэрээсээ гарахыг хориглосон байна.

Ояката Токицүказэ (маэгашира Токицүүми) Фүкүока мужид хүлээн авалтад оролцсон, наймдугаар сарын 31-нд гольф тоглосон нь баригджээ.

Харин Мацүганэ ояката хөл хорионы үеэр гадуур гарсан нь тогтоогдсон. Тэрбээр наймдугаар сарын эхээр коронавирусний халдвар аваад эдгэрсэн билээ.

Намрын тэмцээний дараа холбооноос шийтгэл онооно. Одоогийн байдлаар Токицүказэ оякатагийн дэвжээ удирдах эрхийг нь түр цуцлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top