Н.Төгсцогт бэлтгэлээ дуусгалаа

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 13

Ц.Энхтүвшин , “ Таван цагариг”.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж, WBC ( World boxing council) холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт энэ есдүгээр сарын 19-нд Барбадосын” Soldier” Кобиа Брийдитэй тулалдана.

К. Брийди нь энэ жил 28 настай, 2014 онд мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “Soldier” (Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан,одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм. Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл жижиг биетэй, чац бага тамирчин байна. “Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.

Хоёр боксчны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм.

! Н.Төгсцогт “King Tug” маань Барбадосын “Цэрэг” Кобиа Брийдитэй title eliminator буюу Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхийн тулаанаа хийх бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу амжилттай дуусгаад маргааш АНУ-ын зүүн эргийг зорих гэж байна.

Амжилт хүсье! Монгол хүн, монгол бичиг хоёр минь үргэлж босоо байг ээ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top