Видео: Никола Йокич дабл-дабл хийж, цувралыг тэнцүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Өнөөдөр НБА лигийн Өрнө бүсийн хагас шигшээн зургаа дахь тоглолт болж өнгөрлөө. Денвер Наггетс баг 19 онооны зөрүүтэй ялагдаж явсан ч гуравдугаар үеэс тоглолтыг тэнцүүлж, 111:98 ялалт байгууллаа.

Денверийн ялалтад төвийн тоглогч Никола Йокич их үүрэг гүйцэтгэлээ. Тэрбээр 34 оноо, 14 самбар авсан бол Жамал Мюррей 21 оноо авчээ. Цувралын харьцаа 3-3 тэнцлээ. Дараагийн тоглолт энэ сарын 16-нд болно.

Денвер – Клипперс 111:98 (26:34, 21:29, 30:16, 34:19)

AdventHealth Arena

Денвер: Йокич (34 + 14 сам + 7 дам), Мюррэй (21), Харрис (16), Миллсэп (6), Грант (4) – гараа; Портер (13 + 7 сам), Моррис (10), Крэйг (7), Бэйтс-Диоп (0), Пламли (0), Дозьер (0).

Клипперс: Жорж (33 + 5 тас), Ленард (25 + 8 сам), М-с Моррис (5), Беверли (2), Зубац (2 + 12 сам) – гараа; Уильямс (14), Грин (11), Харрелл (5), Шэмет (1), Ноа (0), Жексон (0), Мэнн (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top