Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит Их хурал аравдугаар сарын 7-ны өдөр товлогджээ.
МХБХ-ны 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн Зөвлөлийн тогтоолоор МХБХ-ны эрэгтэй Дэд ерөнхийлөгч нь албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, эрэгтэй дэд ерөнхийлөгчийн албан тушаал, Зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн тул дүрмийн 28.2.17 зүйлд заасны дагуу дэд ерөнхийлөгчийн сонгууль тус Их хурлаар явагдах юм.
Өнөөдөр таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа "Сонгуулийн хороо" нэр дэвшигчдийн материалыг шалгаж дууссанаар бүртгэлийг баталгаажууллаа.
Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр МХБХ-ны эрэгтэй Дэд ерөнхийлөгчид энэ удаад Сандагдоржийн Эрдэнэбат, Санжмятавын Пүрэвсүх, Моломжамцын Болд нар нэр дэвшиж байна.
Сэтгэгдэл ( 0 )