US Open – 2020 тэмцээний финалд Австрийн Доминик Тим, Германы Александр Зверев нар шалгарч, өрсөлдлөө. Хэн хэн нь Их Дуулгад түрүүлж үзээгүй байсан тул шинэ аварга төрөх нь тодорхой болоод байв.
Тим том тэмцээний финалд өмнө нь гурван удаа шалгарч байсан. Энэ туршлагынхаа ачаар тэр эхний хоёр сэтэд ялагдсан ч 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 түрүүлж чадлаа.
Тим US Open-д тэргүүлсэн анхны австри теннисчин болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )