Цэргийн цол чимэг олгох "БҮХ ЦЭРГИЙН НААДАМ- 2020" барилдаанд зургаан спорт хорооны АЦЦБЗалуу 256 бөх зодоглон барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Сүлд СХ, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, Цэргийн арслан цол хүртлээ.
Төв аймгийн Баян Чандмань сумын харьяат, Сүлд СХ, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Их шөвөгт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилчин СХ, Хан Хэнтийн аваргууд дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрах, Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, Завхан дэвжээний бөх аймгийн заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.
Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат, Хилчин СХ, Ховд дэвжээний бөх, сумын заан Н.Амарсайхан, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүлд СХ, Увснуур дэвжээний бөх, сумын заан Г.Эрдэнэтогтох нар тав даван шөвгөрч Цэргийн начин цолд хүрэв гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Наыраа найраа
Наыраа найраа
Найраа л байна ш дээ. Ууганбаяр унаж өгсөн л байна.