Ираны сонгомол барилдааны шилдэг бөхчүүдийн нэг Навид Афкариг эх орноосоо урван тэрсэлсэн хэргээр Ираны Шүүх цаазын ял оноож, энэ сарын 12-нд ялыг гүйцэтгэсэн талаар бид мэдээлсэн. Түүний амийг аврахаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, ОУОХ, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хөөцөлдөөд бараагүй билээ.
Афкаригийн төлөө хамгийн их тэмцсэн байгууллага бол World Players Association хэмээх байгууллага.
Энэ байгууллагаас тамирчнаа цаазалсан Иран улсыг олон улсын олимпын хөдөлгөөнөөс хасахыг ОУОХ-нд уриалжээ.
Тус байгууллагын мэдээлэлд “Надивийн хийсэн ганц хэрэг бол дэглэмийн эсрэг жагсаалд оролцсон явдал. Түүнийг цаазаар авахын эсрэг хүний эрхийн төлөөх байгууллагууд тэмцсэн. Харамсалтай нь Ираны Засгийн газар түүнийг амь насыг хөнөөлөө. Навидийг шийтгэж, бусад хүмүүсийг айлгах зорилготой алхам гэж бид үзэж байна. Харин бид түүний дурсгалыг хүндэтгэж, дахин ийм үйл явдал гарахгүйн төлөө хамтдаа нэгдэх ёстой. Түүний тэмцэл, амь нас дэмий өнгөрөөгүй гэдгийг харуулах хэрэгтэй” гэж дурджээ.
Amnesty International байгууллагын мэдээгээр өнгөрсөн жил Иранд 251 хүнийг цаазаар авсан. Цаазын ялын тоогоор Иран улс Хятадын дараа 2-т орж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Zuv shiidver Eh oronoosoo urvasan bol tsaazal Mongold bas tsaazlah humuus 200 orchim baigaa Tun udahgui tun udahgui bugdiig n tsaazlana