Караокены тооцоогоо хийхгүй хэмээн цагдаагийн биед халджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр согтуу эмэгтэй цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарчээ.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах караокегоор үйлчлүүлсэн 44 настай эмэгтэй тооцоогоо хийхээс татгалзаж, тус байгууллагын ажилтнуудад агсам тавьсан байна. Улмаар караокены ажилтан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлж, нүүрэн тус газарт маажиж, албаны хувцасыг нь уржээ. Дээрх эмэгтэйд цагдаагийн байгууллагаас танхайн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.98) 2020 оны 09 сарын 15

Яанадаа энэ хүүхэнүүдийг эр хүнээс л илүү байх юмаа

0  |  0
зочин(202.126.89.45) 2020 оны 09 сарын 15

Энэ цагийн эмэгтэйчүүд эмэгтэйлэг шинжээ алдаж гүйцжээ.Асуудал болгонд өөрсдийгөө өмөөрнө.Эрчүүдээсээ илүү гарах гэж үзнэ.Эрчүүдээ муулна,миална. Ийм бүдүүлэг үйлдэл гаргаж байгаа эмэгтэйг харахаар ой гутах юм

0  |  0
Top