Кёкүсоотэн Э.Энхманлай нэрээ сольжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Катаонами дэвжээний монгол бөх Кёкүсоотэн хэмээх Эрдэнэбилэгийн Энхманлай энэ тэмцээнээс нэрээ сольсон байна.

Өнгөрсөн башёд макүшитагийн 6 дээр 2 ялж, 5 унан, сэкиторид ойртох боломжоо алдсан манай бөх Тамашёохо нэртэй болжээ.
 


Энэ нь түүний 4 дэх шикона юм. Э.Энхманлай сүмод анх орохдоо Такакасүга нэртэй байсан. Дараа нь Танэгашима, Кёкүсоотэн нэрээр барилдаж байв.

Тамашёохо 27 настай. Улаанбаатарын уугуул. 189 см өндөр, 116 кг жинтэй. Намрын тэмцээнд макүшитагийн зүүний 15-д эрэмблэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top