Словенийн иргэн Юлиа Адлесич гэгч бүсгүй нэг сая еврогийн даатгал авахын тулд гараа тастуулсныхаа төлөө хоёр жилийн хорих ял авчээ.
“BBC” агентлагийн мэдээлснээр, эл хэргээс өмнө Адлесич даатгалын хэд хэдэн компанитай гэрээ байгуулсан байна. Луйврын энэ арга нь бүтсэн бол тэрбээр хагас сая евро авч, үлдсэн хагас сая еврог сар тутам тэнцүү хэмжээгээр авах ёстой байжээ.
Эмэгтэйн найз залуу түүний гарыг дугуй хөрөөгөөр тастсаны дараа хосууд эмнэлэгт очиж, золгүй осол болсон гэж мэдэгджээ. Ингэхдээ тэд гарын тастсан хэсгийг гэртээ үлдээж, залгуулах санаатай байсан бөгөөд ингэснээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авах санаатай байсан гэнэ. Хожим нь эмэгтэйн гарыг залгасан бөгөөд цагдаа нар хэргийн далд учрыг илрүүлсэн байна. Юлиагийн найз залуугийн компьютерт хайлтын түүхээс “хиймэл гар хэрхэн ажилладаг” зэрэг хайлтууд олноор гарч ирсэн нь нэмэлт нотлох баримт болсон байна.
Луйврын хэрэгт Юлиад хоёр жил, найз залууд нь гурван жилийн хорих ял оноосон байна.