Японы мэргэжлийн сүмо бөхийн "Таманои" дэвжээнд шинэ төрлийн коронавирусний халдвар голомтлон гарсан талаар бид мэдээлсэн.
Энэ дэвжээний доод зиндааны нэг бөх энэ сарын 5-нд халдвартай нь тогтоогдсон. Дэвжээний бөхчүүдэд шинжилгээ хийхэд жюүрёогийн Фүжиазүма болон нийт 19 бөхийн хариу эерэг гарсан юм.
Холбооноос энэ сарын 13-нд эхэлсэн Намрын тэмцээнд тус дэвжээний 28 бөхийг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.
Тэгвэл халдвар голомтлон тархсан тус дэвжээний бөхчүүдэд дахин шинжилгээ хийлгэхэд шинээр таван бөх халдвартай гаржээ. Ийнхүү тус дэвжээний 28 бөхөөс 24 нь эмчилгээ хийлгэж байна.
Холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаямагийн мэдээлснээр Таманои ояката буюу озэки асан Точиазүма болон дэвжээний манлай бөх, Монголын Азүмарюү хоёр халдвар аваагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )