Доналд Трамп Хабибийг дэлхийн шилдэг тулаанч гэж нэрлэлээ

2020 оны 09 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп спорт, тэр дундаа тулааны спортод тун дуртай нэгэн. Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихээ илэрхийлээд байгаа.

Лас-Вегаст болсон Трампын сонгогчидтой хийсэн уулзалтад Дана Уайт холбооныхоо Хенри Сехудо, Жастин Гэтжи нарын алдарт тулаанчдаа дагуулан очсон байна.

Энэ үеэр Доналд Трамп аравдугаар сарын 24-нд Абу-Дабид болох UFC 254 тэмцээнийг үзнэ гэдгээ зарлалаа.

Трамп “Та бүхэнд Жастин Гэтжи гэдэг гайхамшигтай тулаанчийг танилцуулья. Гэтжи удахгүй маш том тулаантай. Түүний өрсөлдөгч Хабиб Нурмагомедовыг би дэлхийн шилдэг тулаанч гэж боддог. Гэхдээ Гэтжи түүнийг цохиж унагаана гэж хэлсэн, бид яаж цохихыг нь заавал харах болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болох тэмцээн ч би үзнэ” гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top