Германы хөлбөмбөгийн Бундеслиг энэ сарын 18-нд эхлэх гэж байна.
Лигийн удирдлагаас багуудыг үзэгчтэй тоглохыг зөвшөөрлөө. Гэхдээ аравдугаар сар дуустал цэнгэлдэх хүрээлэнгийн 20 хувьд л хөгжөөн дэмжигчдийг оруулах юм.
11 дүгээр сард Засгийн газар, Эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын байдлыг дахин судлаж үзээд цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх эсэхийг шийднэ.
Жишээ нь, Борусси багийн “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх 81365 хүний багтаамжтай. 20 хувь гэхээр дортмундчууд шинэ улиралд 16270 мянган үзэгч оруулах боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )