“Денвер” “Клипперс”-ийг 3 дараалан ялж, бүсийн финалд үлдлээ

2020 оны 09 сарын 16

Өнөөдөр АНУ-ын Реюньонд НБА лигийн Өрнө бүсийн хагас шигшээн сүүлийн 7 дахь тоглолт боллоо.

Цувралд 3-1 тэргүүлж байсан Клипперс сүүлийн 2 тоглолт дараалан ялагдсан. Харин Денвер тоглолтоо олж, ялангуяа Йокич плей-оффын тоглогч гэдгээ харуулж эхэлсэн юм. Энэ улирлын плей-оффоос хэд хэдэн удаа хасагдах шахсан Денвер өнөөдөр Лос-Анжелес Клипперсийг тун хялбархан 104-89 бут ниргэж, Өрнө бүсийн финалд Лейкерстэй тоглох боллоо.

Денверийн хамгаалагч Жамал Мюррэй 40 оноо авсан бол Йокич 16 оноо, 22 самбар, 13 оновчтой дамжуулалтаар трибл- дабл хийсэн байна.

Өрнө бүсийн финалын тоглолт энэ сарын 19-нд эхэлнэ.

Клипперс – Денвер 89:104 (24:24, 32:30, 18:28, 15:22)

AdventHealth Arena

Клипперс: Ленард (14 + 6 дам), Беверли (11 + 6 дам), Жорж (10), М-с Моррис (7), Зубац (6) – гараа; Харрелл (20), Грин (11), Уильямс (7 + 6 дам), Шэмет (3), Жексон (0), Макгрудер (0), Мэнн (0).

Денвер: Мюррэй (40), Йокич (16 + 22 сам + 13 дам), Харрис (14), Грант (14), Миллсэп (6) – гараа; Крэйг (6), Моррис (5), Портер (2 + 7 сам), Пламли (1), Бэйтс-Диоп (0), Дозьер (0), Дэниелс (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top