Абдулрашид Садулаев Цэргийн тойргийн дасгалжуулагч боллоо

2020 оны 09 сарын 16

Олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев ОХУ-ын Үндэсний Гвардийн Хойд Кавказын тойргийн спортын зааварлагчаар томилогджээ. Бага дэслэгч Абдулрашид Садулаев ажилдаа орж, цэрэг дайчидтай уулзалт зохион байгуулсан байна.

Хойд Кавказын тойргийн хэвлэлийн албанаас “Абдулрашид Садулаев итгэл үзүүлсэн явдалд талархал дэвшүүлээд дайчдад ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Одоо тэр токиогийн олимпын наадамд бэлтгэж байгаа юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Өмнө нь Садулаев Үндэсний Гвардийн Өмнөд тойргийн ахлах зааварлагчийн алба хашиж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top