ФОТО: Нүүдэлчдийн наадам хэрхэн явагддаг вэ?

2020 оны 09 сарын 16

Хурдан морины уралдаан, анч нохой, махчин шувуу, хүйтэн зэвсэг. Азийн нүүдэлчдийн наадмыг үзэхээр дэлхийн өнцаг булан бүрээс жуулчид ирдэг.
 

Дөрөв дэх удаагийн Дэлхийн нүүдэлчдийн наадам энэ жил цар тахлын улмаас хойшлогдож, 2021 онд Турк улсад явагдах боллоо.

Энэ наадмыг Киргиз улс анх зохион байгуулах санаачилга гаргасан юм.

Нүүдэлчдийн наадам нь Азийн ард түмний үндэсний спортын төрлүүдийг олон улсад таниулах, нүүдэлчдийн соёл заншлыг сэргээх зорилготой.

Хамгийн анхны наадам 2014 оны 9-р сард Чолпон-Ата хотод болсон.

Анхны наадамд 19 орны тамирчид оролцсон дотор Бразил, Беларусь, Литва, Герман, АНУ, Франц, БНСУ зэрэг орны төлөөлөгч байв.

Нийт 583 тамирчин, 188 дасгалжуулагч, шүүгч байлаа.

Морин спортын төрөлд 230 морьтон өрсөлдсөн.

Хоёр дахь наадам 2016 онд мөн Чолпон-Ата хотод болоход 60 орны 1000 тамирчин ирсэн.

Гурав дахь наадамд 66 орны 1,5 мянган тамирчин оролцсон.

Спортын тэмцээнээс гадна маш олон соёлын хөтөлбөртэй.

Гэр хотхонд үндэсний хоол бэлтгэж, ардын урлагийн концерт тоглодог.

Хөтөлбөрт багтаагүй спортын төрлүүдийн шоу явагддаг.

Маш их жуулчин ирдэг тул цар тахлын дараах үед энэ наадмыг зохион байгуулах нь эдийн засгийн ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top