Испанийн Реал Мадрид багийн Уэльсийн тоглогч Гарет Бэйлээс салах хүсэл нь биелжээ. Тус багийн дасгалжуулагч Зидан хоёр дахь жилдээ Бэйлийг зарах гэж оролдож байна. Цалин өндөртэй уэльс эрийг авах баг олдохгүй байсаар хуучин баг нь зээлээр авахаар болжээ.
Daily Mail-д бичсэнээр Лондон хотын “Тоттенхэм” баг Гарет Бэйлийг нэг жил зээлээр авах болсон байна. Түүний 14,2 сая еврогийн цалингийн талыг нь Реал баг төлөх юм.
Бэйл 2013 онд “Тоттенхэм” Мадридын “Реал”-д 101 сая еврогоор ирж байсан. Өнгөрсөн улиралд тэрбээр Испанийн аваргын тэмцээний 16 тоглолтод оролуож, 2 гоол оруулсан. Энэ улирал Мадридын багийн фэнүүд түүнийг багийнхаа хамгийн муу тоглогчоор шалгаруулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )