Монголын жүдо бөхийн холбооны намрын цуврал, "Женко" клуб байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит Улаанбаатар 2020 насанд хүрэгчдийн тэмцээн есдүгээр сарын 16-17-нд "Зайсан Хилл" цогцолборт зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд 20 гаруй байгууллагын 220 тамирчид өрсөлдөж байгаа юм.
Анх Яармагийн 34 дүгээр сургуулийн математикийн багш Б.Чулуунбаатар үүсгэн байгуулж, дасгалжуулагчаар нь гавъяат Ж.Энхбаяр, тэргүүнээр нь одоогийн Ерөнхийлөгч, тэр үеийн бизнесмен Х.Баттулга сонгогдон ажлаа эхэлж байсан түүхтэй. Энэ клубээс олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар тэргүүтэй тамирчид насанд хүрэгчдийн жүдогийн ДАШТ-ээс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль, самбын ДАШТ-ээс 7 алт хүртэж байв.
Тэмцээний үеэр Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаатар, "Монретранс" группийн зөвлөх ОХУ-ын иргэн Андрей Чернихт дэд ерөнхийлөгчийн батламжийг гардуулан өглөө.
Эрэгтэй
60 кг
1. Э.Сумьяабазар /Женко/
2. Д. Амартүвшин /Хилчин/
3. Сумьяа /Хурд/, Л.Өнөболд /Женко/
66 кг
1. Ё.Басхүү /Хилчин/
2. Г.Хэрлэн /Сүлд/
3. Б.Эрхэмбаяр /Алдар/, Б.Нармандах /Женко/
73кг
1. Г.Одбаяр /Женко/
2. Ц.Цогтбаатар /Сүлд/
3. О.Уранбаяр /Женко/, Б.Батболд /Хангарьд/
Эмэгтэй
63 кг
1. Б.Ганхайч /Алдар/
2. Ц.Хулан /Шинэ Бадрах/
3. Б.Баасанжаргал /Хилчин/, Л.Энх-Отгон /Спорт Сургууль/
70 кг
1. О.Мөнхцэцэг /Сүлд/
2. Б.Эрдэнэт-Од /Алдар/
3. Р.Дуламсүрэн /Хаан Хүнс/, Г.Намуун /Борнуур/
78 кг
1. Ц.Наранжаргал /Женко/
2. М.Даваасүрэн /Боржин Төв/
3. Ц.Энхчимэг /Спорт Сургууль/, Б.Хонгорзул /Алдар/
+78 кг
1. Э.Гандиймаа /Хилчин/
2. А.Адьяасүрэн /Алдар/
3. Б.Мөнхтуяа /Хилчин/, Д.Номинзул /Алдар/
Сэтгэгдэл ( 0 )