Асашёорюүд “алгадуулсан” Асанояма анхны ялалтаа авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн Токио хотод дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Хакүхо, Какүрюү аваргууд гэмтлийн улмаас зодоглоогүй тул Асанояма, Такакэйшёо гэсэн хоёр озэки түрүүлэх магадлал хамгийн өндөрт тооцогдож байсан юм. Гэвч озэки Асанояма эхний гурван өдөр дараалан ялагдлаа.
 

Асанояма бол Такасаго дэвжээний бөх. Харин Асашёорюү аварга бол Такасаго дэвжээг нэгэн үе авч явсан их аварга билээ. Дэвжээнийхээ залуу арсланг тааруу барилдаж байгаад эгдүүцсэн Асашёорюү твиттер хуудсаараа дамжуулан, хатуухан зөвлөгөө өгчээ.

Тэрүнофүжид ялагдсаных нь дараа “Хаанахын озэки вэ? Тэнэг. Ичгэвэртэй юм. Ингэж барилдахаа болиоч” гэж эхлээд жиргэсэн.

Дараа нь “Дарамттай байна гэх юм. Өрсөлдөх хэн байгаа юм? Хэн ч байхгүй байгаа биз дээ. Тэнэг” гэж хоёр ёкозүнаг эзгүйд тэргүүлэх ёстой озэкиг бас дахин загналаа.

Удалгүй “Такасаго дэвжээний бөх, ахын хувьд ганц үг хэлье. Сэтгэл зүйн асуудал байна. Shall we dance шиг харагдаж байна” гэж шүүмжилснээ эцэст нь “Хайртай болохоор хатуу үг хэлдэг юм шүү” гэж дэвжээний дүүдээ их итгэл тавьж байгаагаа харуулсан байна.

Аса аваргын энэ жиргээний дараа өчигдөр Асанояма энэ тэмцээний анхны даваагаа авсан юм.  

Харин аварга “Сайн байна. Ялаад бай. Хүчтэй бөх. Өөртөө итгэлтэй урагшаа. Дахиж загнахгүй” гэж жиргэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүжэ(66.181.161.49) 2020 оны 09 сарын 20

Аварга засал хийгээд өгчиж

1  |  2
ha(182.160.33.94) 2020 оны 09 сарын 20

teneg shees ve ypon bohiig davuulj yah gd bgan hichneen neg devjee bsn ch orond ni mongol bohchuud turuulj baival sain bzde

1  |  6
Ард(202.126.89.20) 2020 оны 09 сарын 21

Асааг санж бн шуу

3  |  1
Зиндаа тэнэг гарчиг(117.53.25.181) 2020 оны 09 сарын 20

зассс ямар ч хамаагүй хол газар ганцаараа жонгинож байхад юун хөөргөцийн

3  |  1
Top