Хилчдийн баяраар хилчин тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2020 оны 09 сарын 17

Хилчдийн баяраар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөх, сурын харваанд амжилт үзүүлсэн хилчин тамирчдаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригад генерал Ж.Бямбасүрэн болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Үндэсний их баяр наадамд амжилттай сайхан барилдаж, түмэн олноо баясгасан Хилийн 0208 дугаар тусгай салбар /“Хилчин” спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, хошууч Б.Пүрэвсайхан, ахлах ахлагч Б.Бат-Орших нарыг “Онц хилчин”, үндэсний сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн сувилагч Б.Сүрэнжаргалыг “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж, дурсгалын зүйл гардуулав.

Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан тус салбарын ерөнхий дасгалжуулагч, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч Л.Батзориг, үндэсний сурын дасгалжуулагч, ахлах дэслэгч Б.Ёндон нарт Цэргийн сахилгын дүрмийн 11.2.3-д заасны дагуу сайшаал хүртээсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top