Өнөөдөр өглөө АНУ-ын Реюньонд НБА лигийн Дорно бүсийн финалын хоёр дахь тоглолт явагдлаа.
Майами Хит баг Бостон Селтиксийг 106-101 ялснаар цувралд 2-0 тэргүүлж эхэлсэн. Бостончууд 13 онооны илүү явсан ч гуравдугаар үед гүйцэгдэн, ялагдлаа. Майамигийн словен тоглогч Горан Драгич 25 оноо авсан бол энэ тоглолтын ганц дабл-дабл авсан нь 21 оноо, 10 самбартай тус багийн төвийн тоглогч Эдрис Адебайо байлаа.
Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 20 нд болно.
Бостон – Майами 101:106 (31:28, 29:19, 17:37, 24:22)
AdventHealth Arena
Бостон: Уокер (23 + 7 сам), Тейтум (21), Браун (21), Смарт (14), Тайс (6 + 8 сам) – гараа; Кантер (9), Уонамейкер (7), Г. Уильямс (0), Лэнгфорд (0), Ожелей (0).
Майами: Драгич (25), Адебайо (21 + 10 сам), Робинсон (18), Батлер (14), Краудер (12) – гараа; Хирро (11 + 9 сам), Олиник (5), Игудала (0), Жонс (0), Нанн (0).
Сэтгэгдэл ( 0 )