Швейцар улсын Лозанн хотноо өнөөдөр (2020.09.18) улс төрийн золиосын бодит аюулд учирсан Иран үндэстэн, жүдоч Саид Моллайгийн хувь заяаны асуудлаар Спорт арбитрийн шүүх (CAS) эцсийн шийдвэр гаргах гэж байна.
Исламын бүгд найрамдах Иран улсын засаг захиргаа нь түүнийг Ираны далбаан дор олон улсын бүх тэмцээн, наадамд оролцох эсвэл бүрмөсөн их спортоо орхих муйхар шаардлагыг хүчээр тулгаж буй нь дэлхийн жүдогийн их гэр бүлийнхний зэвүүцлийг зүй ёсоор төрүүлж байна. Саяхан Ираны дарангуйлагчид сонгомол барилдааны тамирчин Навид Афкарийг цаазалсан жигшүүрт хэрэг нь дэлхийн олон нийтийг ихэд цочирдуулсныг бид мартаагүй.
Энэ аймшигт түүх өнөөдөр давтагдахад ойрхон байгаа тул Монгол улсын иргэншилтэй Саид Моллайгийн чөлөөт сонголтыг хүндэтгэн, хүний эрхийг хангахын төлөө Лозанн дахь Спорт арбитрийн шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж буйгаа Монголын жүдо бөхийн холбоо албан ёсоор илэрхийлж, энэ үйл хэрэгт дуу хоолойгоо нийлүүлэхийг орон орны жүдогийн холбоо, нийт жүдочиддоо уриалж байна гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Hutsana biz buhuntsuruud yun uur ulsiin hvnii ami yadarsan zaluud ta nar niileed yasan gelee.shiwshigiin nowshnuud
Mglchuud uursduu udahgui hyjaagiin iveeld ingej amidrah boochiod bna
За даа, та минь, гудамны залуусыг дагаж намирахгүй мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байвал яасан юм бэ? Далбаганах дуртай нь мөрөөрөө далжиганаг. Муугийн гай олонд гэдэг шүү. Бусдыг хөлдөө чирээд яахав дээ. Энэ улс оронд нэгдмэл бодлого, удирдлага гэж байна уу?
Монгол улс минь бөх дутаж гаднаас авах болоо юу
Эргүү бөхчүүд бичиг соёлоо хамгаалахад Өвөр Монгол ах дүүсээ дэмжээгүй байж хаа хамаагүй Ираныг хамгаалж булайгаа чирэхээс ичээч ээ, битгий улс орноо Лалын алан хядагчдын талбар болгох гээд бай
Зөв , надад ч бас тэгэж бодогдсон шүү , Моллагийн аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй