Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Тоёоношима буюу Изүцү ояката энэ сарын 17-ны өдөр ABEMA телевизийн сувгаар сүмо бөхийн башё тайлбарлалаа.
Энэ башёд дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Асашёорюү аваргын авга дүү Хоошёорюүгийн талаар сэтгүүлч асуухад “Хэн хэнтэй нь барилдаж үзсэн. Хоёулаа хөл сайтай. Булчинлаг, уян хатан биетэй. Хоошёорюү ирээдүйтэй сайн бөх ч Асашёорюүд хүрэх болоогүй, хол байна. Довтлох, дайрах, сэтгэлийн эрч хүч дутуу. Үнэнийг хэлэхэд, Асашёорюү аваргатай анх барилдахдаа би чичирч байсан. Барилдахаа хүлээгээд дохён дор сууж байхад харц тулгараад. Аварга над руу эгц хараад байдаг, айсандаа би харц буруулж байлаа. Дохён дээр гарсан чинь аварга урьд өмнөхөөс хамаагүй том санагдаж байсан” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Asa bol jinhene sumoch
Их л айж байж дээ нөгөө хүнээ барахгүй гэдгээ мэдэх тэр мэдрэмж бас л эвгүү нээрээ л их том харагдаад байдаг юм
Аса аварга бол сумо түүхэнд ганц хувь. Үүнтэй хэн ч маргахгүй. Тэр барилдахын өмнөх харц, барилдааны ур чадвар, давчихаад хийж бгаа үйлдэл энэ тэр зүгээр л огшуулдаг блаа. Ер нь сумод шинэ хувьсал хийсэн хүн шүү.
Tortson amitan baih gu yu
аса бол ховор лайчин бөх шүү ёстой сумог 20 жил бужигнуулсан мундаг өөр хэлэх үг алга даа
Жинхэнэ бужигнуулж байсандаа АСА
Haa bsiin be. Tgf ch asa bol gantshan hen ch duij hutehgui. Ene zuund l lav bish
Өөр амьтан шүү дээ уул нь