Ц.Энхтүвшин , “Таван цагариг”
Энэ сарын 17-нд Италийн Ром хотноо болсон “Алмаазан лиг”-ийн ээлжит гарааны тулгууртай харайлтын төрөлд Шведийн тамирчин Арман Дюплантис 6,15 м дээгүүр харайж, дэлхийн рекордыг шинэчиллээ. Өмнөх дэлхийн рекорд буюу 6 метр 14 см-ийн амжилтыг ЗХУ-Украины домогт тулгууртай харайгч Сергей Бубка 1994 онд мөн л Италид тогтоож байсан билээ.
Гэхдээ л Олимпийн аварга, Дэлхийн зургаан удаагийн аварга, дэлхийн рекорд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоож байсан Сергей Бубкагийн 26 жилийн “настай” дэлхийн рекорд нь хөнгөн атлетикийн “урт настай “ дэлхийн рекордын жагсаалтын эхний 10-т ч багтддаггүй билээ. Сонирхуулахад жагсаалтыг 1983 оны дэлхийн АШТ-ий үеэр 800 метрт 1 мин 53 сек гүйж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Чехсловакийн дундын зайн алдарт гүйгч Ярмила Кратохилова тэргүүлдэг бөгөөд түүний дэлхийн рекорд 37 дахь жилдээ эвдэгдээгүй байгаа юм.
Домогт Бубкагийн тогтоосон дэлхийн рекордыг шинэчилсэн, өдгөө 20 настай Арман Дюплантис тулгууртай харайлтын танхимын дэлхийн рекордыг (6.18 м) мөн эзэмшдэг бөгөөд ДАШТ-ий мөнгөн медальтай, Европын аварга. Түүний эцэг нь АНУ-ын тулгууртай харайлтын тамирчин Грэг Дюплантис бол ээж нь Шведийн олон төрөлтийн тамирчин Хелена Хедлунд юм.
Сэтгэгдэл ( 0 )