Олимпын алт, мөнгөн медальт Намик Абдуллаев Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо.
Тэрбээр 2000 оны олимпын аварга, 1996 оны олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий 3 мөнгө, 1 хүрэл медальтай, Европын 4 удаагийн аварга. 2009 оноос Азербайжаны бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүний өмнө шигшээ багийг удирдаж байсан орос мэргэжилтэн Зелимхан Гусейнов туслах дасгалжуулагч боллоо.
Намик Абдуллаев “Итгэл үзүүлсэнд баярлалаа. Зодог тайлсан хойноо ч би чөлөөт бөхөөс холдоогүй. Азербайжаны чөлөөт бөх 2007 оноос эхлэн жил бүр сайжирч байгаа. Олимп, дэлхий, тивийн тэмцээнд манай бөхчүүд тогтмол амжилт үзүүлж байгаа нь үүнийг батлан харуулж байна. Бид та бүхний итгэл найдварыг биелүүлэхийн төлөө ажиллах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )