Америкийн сагсан бөмбөгч Тай Лоусон өнгөрсөн жил Хятадын Фуцзянь Сюньсин багтай гэрээ байгуулсан.
Гэвч олон нийтийн сүлжээгээр хятад эмэгтэйчүүдийг доромжилсон пост оруулсан хэргээр багаасаа хөөгдсөн төдийгүй түүний Хятадад тоглох эрхийг бүх насаар нь хассанаа Хятадын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдлээ.
Лоусон энэ талаар “Хүмүүс намайг чимээгүй суу гэж байгаа ч би тайлбар тавих хэрэгтэй. Би хэзээ ч арьс өнгөөр ялгаварладаг хүн байгаагүй. Намайг таньдаг хятад хүмүүс ч үүнийг батлана. Би хүн доромжлохыг хүсээгүй юм шүү” гэж өөрийгөө өмгөөлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Zuw