НБА лигийн тоглогч асан Делонте Уэст Даллас хотын гудамжинд гуйлга гуйж байгаа зураг цахим сүлжээгээр цацагдлаа.
Делонте Уэст сэтгэцийн эмгэгтэй бөгөөд орон гэргүй. Түүнтэй хамт Кливленд Кавальерст тоглож байсан Леброн Жеймс болон Даллас Маверикс багийн эзэн Марк Кьюбан, Бостон Селтикс багийн ерөнхий менежер Дэнни Эйнж нар Уэстэд туслахаар нэгдээд байна. Лигийн үйлдвэрчний эвлэлээс Делонтед санхүүгийн тусламж үзүүлсэн ч тэр ажил олж чадаагүй.
Уэст 2004 онд драфтын 24-өөр Бостон багт орж байсан. Нийт найман улирал НБА-д тоглохдоо 19 сая ам.долларын цалин авчээ.
Бостон Селтикс (2004—2007), Сиэтл Суперсоникс (2007—2008), Кливленд Кавальерс (2008—2010), Бостон Селтикс (2010—2011), Даллас Маверикс (2011—2012), Техас Лэжендс (Д-Лиг) (2013), Фуцзянь Сюньсин (2013—2014), Шанхай Шаркс (2014), Техас Лэджендс (Д-Лиг) (2015) багуудад тоглож байв.
Сэтгэгдэл ( 4 )
Mongoo avaad mongold irsen bol\n....zaluuhan avgai avaad haan shig amidrah baij dee ..hoorhii
Тхх 3 4 жилийн өмнө Мари авгайтай зууралдаад л бсан золиг гэж
Yunas bolod gudamjind garsan talaar n delgerengui bichech bas ter ih hurungu n haashaa bhgui bolsnig sudalad guitsed hund hurteemjtei medeelel oruulj boldguimu hagas dutuu l yum.
Lebron-ii eejtei uulzdag gar bsan bizdeee