Ираны чөлөөт бөхийн лиг эхлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Цар тахлын байдал хүнд хэвээр байгаа ч Ираны бөхийн холбооноос сонгомол барилдаан, чөлөөт бөхийн багийн лигийн тэмцээнийг эхлүүлэх зөвшөөрөл олгожээ. Энэ шийдвэрт бөхчүүд, дасгалжуулагч нар ихэд баярласнаа илэрхийлжээ.

Ираны сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч Мохаммад Бана “Удаан завсарласны эцэст бид дахиад барилдах боллоо. Маш их баяртай байна. Холбооны хамт олонд талархал дэвшүүлье. Бөх бол Иран улсын хувьд маш чухал спорт билээ. Лигийн тэмцээн эхэлснээр бөхчүүд тогтмол орлоготой болно. Багуудад санхүүгийн үүргээ биелүүлэхийг уриалж байна. Бөхчүүд тун хэцүү байдалд байгаа шүү. Мэдээж коронавирусний шинжилгээ авах болно. Аюулгүй байдлаа ч бид сахина. 12 дугаар сард ДАШТ явагдах эсэхийг хурдан шийдэх хэрэгтэй байгаа”

Ираны чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Голамреза Мохаммеди “Зөв  шийдвэр. Тэмцээнд оролцож байж л бөхчүүд формдоо орно. Мөн лигийн тэмцээнээс бөхчүүд цалин, орлоготой болно. Олон сар барилдаагүй бөхчүүд гэмтэх эрсдэлтэй. Хэн нь ямар формтой байгааг тогтоож, шигшээ багаа бүрдүүлнэ. Олимпын эрхийн тэмцээн биднийг хүлээж байна. ДАШТ-дээ бэлтгэнэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top