Ник Райт: Кавай Ленардад удирдагч хүний зан чанар байхгүй

2020 оны 09 сарын 24

Fox Sports-ийн алдартай шинжээч Ник Райт “Клипперс” багийн тоглогч Кавай Ленардад удирдагч хүний зан чанар байхгүй гэж шүүмжиллээ.

НБА лигийн плей-оффт “Клипперс” баг “Денвер”-ийг 3-1 тэргүүлж яваад гурав дараалан ялагдаж, хасагдсан билээ.

Ник Райт “Кавай жинхэнэ удирдагч болох хэрэгтэй. Түүнийг замналынх нь турш хэн ч багийн удирдагч, лидер бол гэж шаардаж байгаагүй. “Сан-Антонио”- д ч, “Торонто”-д ч Кавай лидер байгаагүй. Тэр маш сайн тоглогч, гэхдээ удирдагч болж байж л багаа амжилтад хүргэнэ” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top