Өнөөдөр өглөө Реюньонд НБА лигийн Дорно бүсийн финалын 4 дэх тоглолт явагдлаа. “Майами Хит” баг “Бостон Селтикс”-ийг 112:109 харьцаатай ялж, бүсийн аварга болоход нэг алхам ойртлоо. “Майами” багаас Тайлер Хирро 37 оноо авч, Эдрис Адебайо 20 оноо, 12 самбараар дабл-дабл хийлээ.
Цувралд Майами баг 3-1 тэргүүлж байгаа бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 26-нд болно.
Майами – Бостон 112:109 (24:23, 26:21, 27:32, 35:33)
AdventHealth Arena
Майами: Батлер (24 + 9 сам), Драгич (22), Адебайо (20 + 12 сам), Робинсон (3), Краудер (3) – гараа; Хирро (37), Игудала (3), Хилл (0).
Бостон: Тейтум (28 + 9 сам), Браун (21 + 9 сам), Уокер (20), Смарт (10 + 11 дам), Тайс (8 + 9 сам) – гараа; Хэйворд (14 + 7 сам), Уонамейкер (4), Р. Уильямс (4), Г. Уильямс (0), Ожелей (0).
Сэтгэгдэл ( 0 )