Саудын Арабын Аль-Хиляль баг Азийн Аваргуудын лигийн тэмцээнээс хасагдлаа. Тус баг өчигдөр Дубайн “Аль-Ахли” багтай тоглох байсан боловч бүрэн бүрэлдэхүүн гаргаж чадсангүй. Тус багийн 27 тоглогч, дасгалжуулагч коронавирусний халдвар авч, тусгаарлагдан, эмчлүүлж байгаа. Өчигдрийн тоглолтын мэдүүлэгт тус баг 9 тоглогч, 2 хаалгачийн нэр байсан тул Азийн хөлбөмбөгийн холбооноос Аль-Хиляль багийг тэмцээнээс хасах шийдвэр гаргажээ.
Дараагийн шатанд Пахтакор, Шабаб Аль-Ахли багууд шалгарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )