Франк де Бур Голландын шигшээ багийг удирдана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Голландын шигшээ багийг алдарт тоглогч асан Франк де Бур удирдах боллоо. Тэрбээр 2022 оны ДАШТ хүртэл ажиллах гэрээ байгуулсан байна.

Франк де Бур аравдугаар сарын 7-нд Мексиктэй хийх нөхөрсөг тоглолтоор ажлаа эхлэх юм. 50 настай мэргэжилтэн 2010 онд шигшээ багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байлаа.

Франк Голландын Аякс, Италийн Интер, Английн Кристал Пэлас, Америкийн Атланта Юнайтед багуудад ажиллаж байсан туршлагатай.

Голландын шигшээ багийн өмнөх дасгалжуулагч Роналд Куман Испанийн “Барселона” багтай гэрээ байгуулсан тул шигшээ багийг туслах дасгалжуулагч Дуайт Лодевегес удирдаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top