“Токио-2020” олимпын наадмын зохион байгуулагчид олимпод оролцох бүх тамирчдыг коронавирусний шинжилгээнд оруулна гэдгээ зарлалаа.
Гэхдээ гадаадаас ирэх тамирчдыг 14 хоногийн карантинд оруулахгүй гэнэ. Мөн тамирчдыг зөвхөн тамирчдын тосгон, буудал, тэмцээн явагдах цэнгэлдэхэд л байрлуулж, Японд явах шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Токиогийн олимпын наадам 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл явагдана.
Сэтгэгдэл ( 0 )