Г.Сүхбат санданмэд, Э.Даваанинж жониданд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Японы нийслэлд мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээний 13 дахь өдөр үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр хоёр зиндаанд шинэ монгол залуус түрүүллээ.

Санданмэд түрүүлсэн “Оноүэ" дэвжээний бөх Галдангийн Сүхбат бол Таканоивагийн ахын хүү бөгөөд Хокүтэнкай нэрээр барилдаж байгаа. 21 настай, 178 см өндөр, 130 кг жинтэй. Дэвжээнийхээ алдарт озэки асан Хокүтэнюүгийн нэрээс шикона нь уламжлалтай. Сайтама мужийн ахлах сургуульд суралцаж байхдаа Бүх Японы АШТ-д багаараа хүрэл медаль, Зүүн Японы АШТ-д хувиараа мөнгөн медаль хүртэж байжээ. Зүүн Японы тэмцээний финалд одоо макүшитад барилдаж байгаа Хоошёорюүд унаж байжээ. Таканоива дүүгийнхээ талаар Японы хэвлэлд “Макүшита зиндаанд бол тэр дороо дэвших байх. Харин цаашдаа өөрийнх нь хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарна” гэж хэлж байлаа. Г.Сүхбат анх сүмод элсэхдээ сэтгүүлчдэд “Ах маань ямар ч хүнээс илүү их бэлтгэл хий гэж байнга хэлдэг. Монголд дунд сургуульд жүдогоор хичээллэж байсан ч ахыгаа дагаад сүмо барилдахаар шийдсэн. Озэки асан Хокүтэнюү шиг бөх болохыг хүсдэг. Бичлэгийг нь дандаа үздэг. Озэки болох зорилготой. Комүсүби, сэкивакэ ялагдахаараа цол буурдаг. Харин озэки болчихвол дээшээ ёкозүна болохоор зүтгэх болно. Юуны өмнө озэки болох” гэж ярьж байв.

2019.07           Маэзүмо 3-0              

2019.09           Жонокүчи 29, 6-1                   

2019.11           Жонидан 56, 7-0 Түрүүлсэн

2020.01           Санданмэ 55, 5-2                  

2020.03           Санданмэ 26, 3-4                  

2020.07           Санданмэ 46, 5-2                  

2020.09           Санданмэ 20, 6-0     

Харин жониданд түрүүлсэн “Миягино” дэвжээний монгол бөх Э.Даваанинж (18 настай. 158 кг жинтэй. 2 метр өндөр) мэргэжлийн сүмод Хокүсэйхо нэрээр барилдаж байна. Хокүсэйхо нэрийг их аварга Хакүхо өгсөн гэх бөгөөд Хакүхогийн Хо ханзыг нэрдээ оруулжээ. Багаасаа Японд амьдарсан. Японы Хоккайдод сүмо барилдаж эхлэн, Хакүхогийн зөвлөгөөнөөр олон сайн сүмоч төрүүлсэн Тоттори Жёохокү сургуульд суралцжээ. Манай Р.Гантөгс багшийн шавь. Өнгөрсөн тэмцээнд жонокүчи зиндаанд түрүүлсэн. Өнөөдөр түрүүлснийхээ дараа “Мавашины барьц авахад хэнд ч ялагдахгүй байх итгэлтэй. 2 метр өндөр байгаа ч өсөөд л байгаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

2020.03           Маэзүмо, 2-0

2020.07           Жонокүчи 18, 7-0 Түрүүлсэн          

2020.09           Жонидан 14, 7-0 Түрүүлсэн

Монгол бөхчүүд

Дээд зиндаа

Ёкозүна Хакүхо гэмтэл

Ёкозүна Какүрюү гэмтэл

Маэгашира 1 Тэрүнофүжи 8-4-1 гэмтэл

Маэгашира Тамаваши 5-7

Маэгашира 5 Кирибаяма 6-4-2 гэмтэл

Маэгашира Хоошёорюү 5-7

Маэгашира 17 Ичиножёо 6-6

Жюүрёо

З-4 Чиёошёома Г.Мөнхсайхан 6-6

Б-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-8

Б-7 Азүмарюү С.Тодбилэг коронавирусний улмаас барилдаагүй

З-8 Миторюү Б.Төрболд 5-7

Б-10 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита

Б-3 Сакигакэ Я.Баттүшиг 3-3

З-15 Тамашёохо Э.Энхманлай 3-3

Б-43 Кагамио Б.Нанжид гэмтэл

Б-55 Ёошёояма Б.Анхбаяр 3-3

Санданмэ

Б-5 Саданохикари Д.Наранцогт 1-5

З-20 Хокүтэнкай Г.Сүхбат 7-0

3-26 Дэванорюү Т.Тэмүүлэн 3-3

З-33 Дайтэнма Н.Чинзориг 4-2

Жонидан

Б-14 Хокүсэйхо Э.Даваанинж 7-0

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top