Дэлхийн хошой аварга, Украины жүдоч Дарья Белодед хурц дайчин барилдаанаасаа гадна үзэсгэлэн гоогоороо алдартай.
Саяхан Украины нийслэл Киевт Дарьягийн тухай өгүүлсэн “Анаконда” баримтат киноны нээлт болсон. Нээлтийн ёслол дээр түүнийг эцэг эхээс нь гадна нэгэн залуу салахгүй даган явж байсан нь сэтгүүлчдийн хараанаас мултраагүй.
Тэр залуу бол Киевийн Динамо багийн залуу хамгаалагч Денис Попов байлаа.
Украины хэвлэлээр тэднийг Украины спортын хамгийн сайхан хос гэж тодорхойлоод байна.
Сэтгэгдэл ( 0 )