Пушкаш академийг зорих өсвөрийн хөл бөмбөгчдийг зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Унгарын алдарт Пушкаш академитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр монгол хөвгүүдийг буурал тивийн шилдэг академид суралцуулсаар байгаа билээ.

Ирэх жил “Би Си Эйч Лионс” клубийн тамирчин Х.Чингүүн , “Дэрэн” клубийн тамирчин Г.Дөлгөөн нар Унгарын Пушкаш академид суралцах болсныг дуулгахад таатай байна.
 

Х.Чингүүн, Г.Дөлгөөн нарыг Пушкаш академид суралцах болсныг Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаан дээр албан ёсоор зарлалаа. Уг тамирчдыг танилцуулах ёслолд Унгар улсаас Монгол улсад суугаа элчид сайдын яамны Консулл Киш Киеэж Чилла оролцлоо.
 

Монголын Хөл бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Дэлхийд алдартай хөл бөмбөгийн академийг зорьж буй хөл бөмбөгчин хөвгүүд бол Монголын хөл бөмбөгийн гэр бүл төдийгүй Монгол улсын бахархал” гэдгийг онцлоод, цаашдын замналд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
унгар (66.181.166.134) 2020 оны 09 сарын 28

унгарчуудад талархаж бна аа, Унгар хэдийгээр жижиг улс боловч манай Монголд их тусалж бна

0  |  0
Top