АКИ БАШЁ: Токитэнкүд зориулсан Шёодайн түрүү

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн сэкивакэ Шёодайн ялалтаар өндөрлөлөө. 13 даваатай түрүүлсэн Шёодай озэки цол хүртэх болж, бас нэгэн давхар баяр тохиосон.

Түрүүлснийхээ дараа тэр хувцас солих өрөөнд очиж явахдаа туслах бөхтэйгээ тэврэлдэн, нулимс унагаан уйлсных нь ард бас нэгэн учир байжээ. Энэ нь Монголын бөх, комүсүби асан Токитэнкүтэй холбоотой байлаа.
 


Сүмо бөхөөр дагнан бичдэг спортын сэтгүүлч Кишимото Такаши “Чюүничи спорт” сонинд энэ талаар бичжээ.

“Өнгөрсөн жил юм даг. Шёодай бэлтгэлийн дараа надад “Таны бэлгийг одоо хүртэл мартдаггүй шүү” гэж хэлж билээ. Нээрээ түүнийг жюүрёод дэвшсэн 2015 оны Нагоя башёгийн дараа цолтой бөхчүүд бэлтгэл дээр өмсдөг цагаан маваши бэлэглэж байсан юм. Цолтой бөхөд цорын ганц удаа л маваши бэлэглэсэн минь тэр. Үнэндээ бэлэг өгөх болсон шалтгаан надад байлаа. Шёодайн “хал цэрэг”, Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийнх нь ах Токитэнкү нэг удаа “Шёодайг сэкитори болохоор нь түүнд цагаан маваши бэлэглээрэй. Бөхчүүд тийм бэлгийг огт мартдаггүй, их баярладаг юм” гэж хэлж байлаа. Токитэнкүг тэгж хэлснийг би Шёодайд хэлээгүй л дээ.

Шёодай сүмод орсноосоо хойш Токитэнкүгийн туслах хийж, маш их загнуулдаг байлаа. Хүчээгийн хайр нь дотроо, хал нь гаднаа байсан хэрэг.  

Токитэнкү 2017 оны нэгдүгээр сарын 31-нд хорт хавдрын улмаас нас барсан. Шёодай нэгдүгээр сарын башёд нь сэкивакэ болоод байв. Токитэнкүгийн өвчин хүндэрч, Токицүказэ дэвжээ шинэ цолны баяр хийхтэй манатай байв.

Шёодай дээд зиндаанд дэвшсэн үе буюу дөрвөн жилийн өмнө Хүчээгийн өвчин илэрсэн юм. Дараа нь химийн эмчилгээ хийлгэн, байн байн эмнэлэгт хэвтэж байлаа. Гэхдээ бие нь хэчнээн муу байсан ч Шёодайн барилдааныг заавал үздэг байв. Эмнэлгийн өрөөнд телевизийн дэлгэц ширтэн, “Би ч гэсэн тэнд зогсож байлаа” гэж хэлэнгээ Шёодайг өөрөө барилдаж байгаа мэт харан суудаг байсан. Гэртээ хэвтэж байхдаа ч түүнийг барилдах болохоор орноосоо өндийж, тэргэнцэрт суун, телевизийн өмнө очно.

“Миний чадаагүй зүйл, хүрээгүй газарт Шёодай хүрээсэй”. Ингэж хэлж байсан Токитэнкүг тэнгэрт халихад Шёодай асгартал уйлсан гэж би сонссон.

Тэгвэл өнөөдөр Шёодай башёд түрүүлж, озэки боллоо. Ингээд Токитэнкүгийн хүсэл биеллээ. Башёд түрүүлэн, нулимс асгаруулсан Шёодай, тэнгэрийн оронд байгаа Токитэнкү хоёр надад хамт байгаа мэт харагдлаа”

Кишимото Такаши

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ббббб(202.21.127.183) 2020 оны 10 сарын 01

УЯНГЫН ХАЛИЛАА ГЭЖ. ШОДАЙ ТҮРҮҮЛЭЭД БАЯРЛААД Л УЙЛЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭ. ТЭРХЭН ЗУУР ЮУН ГАДНЫ ТАЛИЙГААЧЫГ БОДОХ ВЭ КККК\n\n

2  |  5
zochin(64.119.23.198) 2020 оны 10 сарын 01

Class, dandaa uragsh temuulen iluurhen barildaj davsan daa.amjilt.

3  |  1
Улаангом(202.126.89.151) 2020 оны 10 сарын 01

Монголын бөхчүүд сумогоос явж болно. Сумог нь сумо болгож өгөөд явж байгааг мартаж болохгүй. Монголчууд энэ дэлхий дээрх амьдралын Санитар-ууд юм шүү дээ

6  |  4
Зочин(66.181.161.29) 2020 оны 09 сарын 28

Ёстой ёстой. Өөд болооч тэнгэрээс харж бахархаж байсан байхаа.

1  |  0
munkh(98.204.176.20) 2020 оны 09 сарын 28

Wow shodaigaa avarga bolohiig erooyo.

0  |  0
Зочин(66.181.190.37) 2020 оны 10 сарын 01

Сайхан түүх байна.

5  |  2
Усан нүдэт(59.153.115.151) 2020 оны 10 сарын 01

Япон хүний уянгын халил бичлэг нэг ийм байдаг юм байж, Харин Япон даяараа шуугиж байгаа гол зүйл болох Монгол бөхчүүдийн 20 жилийн ноёрхол үүрд эцэс болж байгаа талаар яагаад манайхан орчуулахгүй байнаа, спортод хөгшдөх 32 настай Ананд зодог тайлж магадгүй талаар, амжиттай барилдах нь ховордсон 34-тэй Хакухо Токтогийн олимпийн дараа зодог тайлна гэсэн Олимп хойшлоод ацан шалаанд байгаа талаар

7  |  9
Zochin(202.126.89.169) 2020 оны 10 сарын 01

Avarga bolj ulam ih bayarluulaarai.. tengerees harj bgaa shu...hun chanar gej ene dee

3  |  0
Монгол эр(202.9.47.25) 2020 оны 10 сарын 01

Хүн хаа явсан хүн чанартай байх сайхан юмдаа нэг ч гэсэн хүний сэтгэлд хөүөө дурсгалаа босгоод явж дээ ум мани бадми хум

10  |  0
Top