NBA: Финалд Лейкерс, Майами багууд “тулалдана”

2020 оны 09 сарын 28

Өнөөдөр өглөө АНУ-ыг Реюньонд Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн Дорно бүсийн финалын зургаа дахь тоглолт боллоо.

Майами Хит баг Бостон Селтиксийг 125:113 ялж, цувралд 4-2 тэргүүлэн, лигийн финалд шалгарлаа. Майамигийн ялалтад 32 оноо, 14 самбараар дабл-дабл хийсэн төвийн тоглогч Эдрис Адебайо чухал үүрэг гүйцэтгэлээ. Бостоноос Жейлен Браун 26 оноо, 8 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн нь хамгийн сайн амжилт байлаа.

НБА-гийн плей-оффын финалд Майами Хит баг Лос-Анжелес Лейкерстэй тоглох боллоо. Лейкерс Өрнө бүсийн финалд Денвер Наггетсийг цувралд 4-1 ялсан билээ. Финалын тоглолт Пүрэв гарагт эхлэх юм. 

Майами – Бостон 125:113 (33:27, 29:33, 26:26, 37:27)

AdventHealth Arena

Майами: Адебайо (32 + 14 сам), Батлер (22 + 8 дам), Робинсон (15), Драгич (13 + 7 дам), Краудер (9) – гараа; Хирро (19 + 7 дам), Игудала (15), Хилл (0).

Бостон: Браун (26 + 8 сам), Тейтум (24 + 7 сам + 11 дам), Уокер (20), Смарт (20 + 8 сам), Тайс (6 + 7 сам) – гараа; Хэйворд (12), Кантер (3), Р. Уильямс (2), Уонамейкер (0), Г. Уильямс (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top