Шинжээч: ЛеБрон Жеймс хэт амархан түрүүлэх нь

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

NBA-гийн шинжээч Скип Бэйлесс алдарт ЛеБрон Жеймсийг энэ удаад хэт амархан түрүүлэх боллоо гэж дүгнэжээ.

Бэйлесс твиттер хуудсандаа “ЛеБроны хувьд титэмд хүрэх хамгийн амар хялбар зам байлаа. Кевин Дюрант, Кайри Ирвинг хоёр тоглохгүй байхаар шийдсэн. Жеймс эхлээд “Портленд Трэйл Блэйзерс”-ийг ялж чадсан (Дэмьен Лиллард гэмтсэн), тэгээд Дэниэл Хауз хөл хорионы дүрэм зөрчсөний дараа “Хьюстон Рокетс”-ийг яллаа. Бүсийн финалд тэд Кавай Ленардын “Клипперс”-тэй таарах ёстой байтал “Денвер Наггетс“ гараад ирлээ. Одоо бодит байдлаасаа хэт илүү үнэлэгдээд байгаа “Майами Хит”. Тйимээ, тэр түрүүлнэ” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top