Чөлөөт бөх: ОХУ-ын АШТ-д буриад бүсгүйчүүд 5 медаль авлаа

2020 оны 09 сарын 28

ОХУ-ын эмэгтэйчүүдийн УАШТ Казань хотод өндөрлөлөө. Буриад бүсгүйчүүд энэ тэмцээнээс таван медаль авсан юм.

62 кг-ийн жинд Улаан-Үдийн ОУХМ Анна Щербакова хүрэл медалийн төлөө Воронеж мужийн Мария Лачугинатай барилдлаа. Щербакова хоёр оноо илүү явсан ч цаг дуусахаас 13 секундын Мария тоог 3:3 болгон тэнцүүлээд барилдаан дуусахаас өмнө 4 оноо авлаа. Гэвч Анна Щербакова сүүлийн найман секундэд хоёр мэх хийн, гурван оноо авсан ч 7:6 ялагджээ.

72 кг-д Евгения Захарчеко Москвагийн Ксения Бураковаг эхний үед 10:0 цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн байна.

57 кг-д хоёр буриад бүсгүй аваргын төлөө өрсөлдсөн. Хэдийгээр Ирина Ологонова туршлага илүү ч Вероника Чумикова 5:3 ялж, алтан медаль хүртлээ.

65 кг-д мөн буриад бүсгүйчүүд финалд шалгарсан. Мария Кузнецова, Ульяна Тукуренова нар хэн хэн нь хамгаалж барилдан, торгуулсаар Тукуренова нь аварга боллоо. Энэ жинд хүрэл медалийн төлөө Наиля Абзалова, Аяна Ухеева гэсэн хоёр буриад бөх барилдсан ч чялагдсан байна.

Энэ удаагийн УАШТ Буриадын шигшээ баг ОХУ-д шилдгүүдийн нэг гэдгээ батлан харуулсан тэмцээн боллоо. Тэд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ.

50 кг. 1. Надежда Соколова (Новгород). 2. Мария Тюмерекова (Хакас). 3. Дарья Лексина (Краснодар - Москва), Валерия Чепсаракова (Кемеров)

53 кг. 1. Анжелика Ветошкина (Санкт-Петербург). 2.Екатерина Полещук (Краснодар - Москва). 3. Мария Гурова (Москвская обл.) и Александра Скиренко (Краснодарский край - Москва)

55 кг. 1. Ольга Хорошавцева (Красноярск) 2.Марина Симонян (Москва). 3. Севиль Назарова (Саха (Якут)), Виктория Ваулина (Дагестан)

57 кг. 1.Вероника Чумикова (Буриад - Чуваш). 2. Ирина Ологонова (Буриад - Москва). 3. Анастасия Сидельникова (Кемеров), Маликат Куччаева (Дагестан)

59 кг. 1. Валерия Коблова (Москва). 2. Светлана Липатова (Татарстан). 3. Анастасия Яковлева (Чуваш), Александра Ниценко (Красноярск).

62 кг. 1. Любовь Овчарова (Краснодар - Санкт-Петербург). 2.Алина Казымова ( Саха (Якут)) -  3. Анастасия Парохина (Сахалин.) 2. Мария Лачугина (Москва - Воронеж).

65 кг. 1. Ульяна Тукуренова (Буриад - Чуваш). 2. Мария Кузнецова (Буриад - Чуваш). 3. Анжела Фоменко (Москва), Динара Кудаева (Красноярск)

68 кг. 1. Ханум Велиева (Красноярск) 2. Анастасия Братчикова (Москва). 3. Вусала Парфианович (Москва), Татьяна Смоляк (Брянск)

72 кг. 1. Марина Суровцева (Санкт-Петербург - Белгород). 2. Эльмира Халаева (Кемеров).  3. Алена Стародубцева (Красноярск), Евгения Захарченко (Буриад - Чуваш)

76 кг. 1. Екатерина Букина (Москва). 2.  Анжела Катаева (РСО - Алан) 3.Кристина Шумова (Красноярск), Александра Утехина (Татарстан).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top