Өнөөдөр /2020.09.28/ Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэхүү уулзалтад “Тоёота Сэйлс Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал “Тоёота Сейлс Монголиа” компанийн ерөнхий зөвлөх Цүёши Авай нар оролцож, “Токио-2020” олимпийн наадмаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Мөн тус уулзалтаар “Тоёота Сэйлс Монголиа” компани өөрсдийн товч танилцуулгыг сонирхуулсан бөгөөд МҮОХ-ны үйл ажиллагаа, Олимпийн музейтэй танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )