Өчигдөр Германы Бундеслигт нэгэн шуугиантай тоглолт болсон нь Хоффенхайм баг Аваргуудын лиг, Бундеслигийн аварга Мюнхен хотын Бавари багийг 4:1 бут ниргэсэн явдал байлаа. Ялагдах гэж юу болохыг мартаад байсан Бавари баг энэ ялагдлаас өмнө хамгийн сүүлд алс тэртээ 2019 оны 12 дугаар сарын 7-нд буюу 295 өдрийн өмнө ялагдаж байсан юм. Энэ хооронд хорвоо ертөнц орвонгоороо эргээд байхад Бавари ялаад л байсан билээ.
Ингээд Баваригийн сүүлийн ялагдлаас хойшх 295 хоногт дэлхийд ямар үйл явдал тохиолдсоныг эргэн санацгаая.
Австралийн ойн түймэр
Австрали улс урьд өмнө ийм том хэмжээний түймэртэй учирч байсан удаагүй. 2019 оны 12 дугаар сараас эхэлсэн энэ түймэр 47 сая акр газрыг хамарч, олон мянган хүнийг орон гэргүй болгож, 34 хүний амь насыг авч одсон билээ. Түймэрт нийт нэг тэрбум амьтан үхжээ.
Ханхүү Харри гэргий Меган Марклаа аваад ордноос явлаа
Нэгдүгээр сарын 8-нд Хан хүү Харри эхнэрийн хамт Хатан хааны гэрбүлийн хэргэм зэргээс татгалзаж, жирийн хүн шиг амьдрахаар болсон.
COVID-19
Хятадын амьтны зах дээр хэн нэг нь сарьсан багваахайн мах идсэнээс болж, дэлхий дахинд цар тахал тархсан. Энэ өвчнөөр амиа алдсан хүний тоо нэг саяыг даваад байгаа нь аймшигтай.
Коби Брайант амиа алдлаа
Лос-Анжелес Лейкерс багийн домог Коби Брайант охиныхоо хамт нэгдүгээр сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор нас барсан.
“Шимэгчид” хамаг Оскарыг хамав
Өмнөд Солонгосын Шимэгч кино энэ жил Шилдэг кино, Шилдэг найруулагч, Гадаадын шилдэг кино гээд маш олон шагнал авсан. Гадаад хэл дээр гарсан кино анх удаа Оскарт түрүүлсэн нь энэ байв.
BLACK LIVES MATTER
Жорж Флойд хэмээх хар арьстны амийг цагдаа нар хөнөөсөн нь Америк төдийгүй дэлхий даяар жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсгэж, одоо ч намжаагүй байна.
Ким Жон Ун үхсэн хэмээх цуурхал
Дөрөвдүгээр сарын 17-ны чухал арга хэмжээнд бараагаа харуулаагүй Залуу удирдагчийг үхсэн, хүнд өвчтэй гэж дэлхий даяараа цуурсан. Харин 20 хоногийн дараа Ким эрүүл саруул, тарган цатгалан хэвээр олны өмнө гарч ирсэн.
БРЕКСИТ
Их Британи олон жилийн гэрээ хэлэлцээр, маргааны эцэст Европын Холбооноос “гэрлэлтээ цуцлуулсан” билээ.
Олимпын наадамгүй
Коронавирус хэмээх цар тахлын улмаас энэ жил олимпын наадамгүй боллоо. Мөн хөл бөмбөгийн Европын АШТ ч хойшлогдсон.
Сэтгэгдэл ( 0 )