Мэргэжлийн сүмо бөхийн башё болгоны дараа явагддаг Ёкозүнагийн зөвлөл цар тахлын улмаас хоёр тэмцээн алгассаны эцэст Намрын тэмцээний дараа явагдлаа.
Тус зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Намрын тэмцээнд зодоглоогүй хоёр ёкозүнаг Зөвлөлийн гишүүд маш хатуу шүүмжлэсэн. Дотоод дүрмийн дагуу асуудлыг шийдэх санал хүртэл гарсан байгаа. Зөвлөлийн дүрмэнд тааруу барилдах эсвэл тэмцээн олон удаа өнжиж байгаа ёкозүнад “Урамшуулах”, “Сануулах”, “Зодог тайлахыг анхааруулах” гэсэн гурван шийтгэл бий. Зөвлөлийн гишүүдийн 60 хувийн саналаар аль нэг шийтгэлийг оноодог. Сүүлийн 1-2 жилийг харахад аваргууд тэмцээн алгасаж байгаа нь нэмэгдэж байна. Ирэх тэмцээний байдлыг ажиглаж байж шийдвэр гаргахаар боллоо. Гэмтлээ хурдан эдгээгээд шинэ залуучуудын өмнө хана болон зогсох үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Хакүхо сүүлийн 6 тэмцээний хоёрт нь зодоглосон. Гэхдээ тэр хоёр башёдоо түрүүлсэн билээ. Харин Какүрюү сүүлийн 6 тэмцээнд ганц барилдсан төдийгүй нэг ч түрүүлээгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Одоо зодог тайлаад, тэр Япондоо иргэнийх нь хувиар амьдраач. Ялангуяа Ананд бол хэрэг байхгүй нэр баасдаад, хурдан зайгаа тавьж өгвөл таарна.
Сэтгүүлчээ урамшуулах гэж яг ямар шийтгэл байнаа.нөгөө хоёр шийтгэл бол тодорхой .
Shaana biz. Amjihgvi bolhoor bodlogoor barilduulahgvi bga yum bj. Vr dvn ni ypon buh tvrvvleh jisheenii.